첨부파일이(가) 없습니다.
Бидний түүх
Ирээдүйг чиглэх шинэ санаагаар баян
72 мянган иргэний сэтгэл нэгдэн үүсгэн байгуулагдсан
Солонгосын цорын ганц ардын их сургууль
Цаг үеэ мэдэрч байгуулан хөгжүүлсэн
Хунам бүсийн хамгийн том их сургуулиа
Дэлхийн цар хүрээнд улам хөгжүүлэхийн төлөө
Бүс нутаг, чадварлаг боловсон хүчидийн хамт
Өнөөдөр бүх сэтгэл зүрхээ дайчлан чармайж байна.
Дэлхийгээс сансар луу,
Амьд оршихуй, орчны асуудлыг шийдэх хувьсгалын замнал
Танхим, мэргэжлийн зааггүйгээр
Суурь шинжлэх ухааны шинэлэг мэдлэгийг олгож
Их сургуулийн програм хангамжийг ашиглан
Бүс нутгаа цахимжуулах үйлсэд хамтарч байна.
Урт хугацааны боловсрол судалгаагаар хуримтлуулсан
Агуу өв санг
Хүн төрөлхтний ирээдүйн төлөө
Шинээр дэлгэрүүлэн цэцэглүүлж
Оюутнаа амжилтад хүргэж
Бүс нутгаа хөгжилд манлайлах Чусон Их сургууль
Цаг үеэ мэдэрч ирээдүйгээ таамагласан
80 гаруй жилийн туршлагаар
Дэлхийг өөрчлөх нэгдэл ба инноваци
Шийдлийг бид санал болгоно.
Ийнхүү,
Бидний сэтгэлийн гүнээс
Дэлхийн төв рүү чиглэн-
Юу ч байсан өвөрмөцөөр
Хэнийг ч байсан онцгойгоор-
Цаг үеийн үзэл санаагаар
Ирээдүйн төв рүү
Зогсолтгүй тэмүүлнэ.
Бүс нутаг нь их сургууль болж, их сургууль нь бүс нутаг болдог
Хот доторх кампусаас илүү сайхан ирээдүйг мөрөөдөж,
Бүс нутагтай хамтарсан аж үйлдвэрийн хөтөлбөрөөр
Амжилт, дэвшлийн боломжоо өргөжүүлсээр байна.
Тэмүүллээр дүүрэн сорилтын
Үр дүнг нь харахын тулд,
Жижиг боловч гялалзсан санаа
Ертөнцийг өөрчлөхийн тулд,
Боломжийг үүсгэж бололцоог хөгжүүлэх
Шинэ эриний глобал их сургууль
Цаг үеийн хандлагыг дагах биш
Бид өөрсдөө хандлагын эхийг тавигчид
Хором мөч бүрт хэв маягаа эвдэж
Урьд хожид байгаагүй шинэ рүү ойртох авьяастнууд
Ертөнцийн асуултанд
Үнэн сэтгэлээсээ хариулахад
Бидний дэмжлэг зогсохгүй
Цаг үеийн үзэл санаанаас мэндэлж
Ирээдүйн төв рүү тэмүүлэх
Бүс нутаг дах дэлхийн их сургууль
Бидний түүхэнд
Ирээдүйн сэтгэлгээ багтсан шиг
Бидний ирээдүйд
Хүн төрөлхтний тогтвортой хөгжил багтах хүртэл
Зоримог сорилтоо үргэлжлүүлэх болно.
Чусон Их Сургууль